03 Jun
Биологийн тэнхим

Багшлах бүрэлдэхүүн: 

Профессор 1, Дэд профессор 4, Доктор 3, Магистр 4, Хичээлийн туслах 2 ажилладаг. Нийт 14 хүнтэй.

Элсэлт авах мэргэжил:

  • Бакалавр: Биологийн багш, Эрүүл мэндийн багш, арга зүйч
  • Магистр: Биологи, Биологийн боловсрол
  • Доктор: Биологи

Биологийн тэнхимийн 2024-2025 оны хичээлийн жилд гаргасан амжилт:

  • Дэд проф. Я.Оюунчулуун ШУТ сангийн Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шагнал авсан.

Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр хамгийн өндөр үзүүлэлттэйгээр доктор, дэд профессор Я.Оюунчулуун нарын “Effects of Grazing on taxonomic and Functional Diversity of benthic macroinvertebrates of six tributary streams of the eastern shore of Lake Hovsgol, Mongolia” өгүүлэл Хөдөө аж ахуйн салбарт шилдгээр шалгарсан.

  • 9 багш МУБИС-ийн Web of Science, Scopus paper Awards шагнал авсан

  • Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан "Оюунлаг оюутан 2024" эрдэм шинжилгээний 8 дахь удаагийн бага хуралд палеонтологи, геологи, биологи, соёл судлалын чиглэлээр муис-ийн 4, шутис-ийн 3, мубис-ийн 4, суис-ийн 2, нийт 13 оюутан судалгааны илтгэлээ хэлэлцүүлснээс: 
    • Нэгдүгээр байр: Л.Түвшинжаргал (МУБИС, МБУС Биологийн тэнхимийн оюутан) "Rana төрлийн мэлхийн филогенетикийн судалгаа", 
    • Гуравдугаар байр: Э.Хуланжав (МУБИС, МБУС Биологийн тэнхимийн оюутан) "Ледебурын бургасны (salix ledebouriana trautv) дендрохроногийн судалгаа" зэрэг сэдвүүдээр байр эзэлсэн. 

  • Биологийн багшийн 4 –р ангийн оюутан З.Ичинноров ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Байгалийн ургамал" гэрэл зургийн уралдааны “Тэргүүн байр” эзэлсэн.

2024-2025 оны хичээлийн жилд Биолгогийн тэнхимийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр:

  1. Австрийн University of Natural Resources and Life Sciences сургуультай хамтарсан төсөл: Capacity building in biodiversity monitoring through cross-taxon surveys in Western Mongolia
  2. Research institute of Mongolia Plateau ecosystem. “The nature conservansy"
  3. The project study on improving Science Education by Utilizing digital learning materials in Mongolia. 
  4. Overviev of the project.Global Biodiversity framework early action support (GBF). UNDP.
  5. “Монгол орны төвийн бүсийн харь зүйл ургамал, амьтны судалгаа” БОУАӨЯ