“I LOVE MNUE” ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ӨДӨРЛӨГ

МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас “Эртэч Монгол хөтөлбөр”-ийн багтай хамтран “Шинэ оюутанд зориулсан өдөрлөг”-ийг 2022.09.27 ны өдөр 06:30 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 


МУБИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд элссэн 1000 оюутан цуглан хамтдаа нэг өглөөг эрч хүчтэй угтсан юм. 


БАГШ мэргэжлийг сонгон суралцаж буй тус 1000 оюутан төв талбайд #МУБИС_ийн_ОЮУТНЫ_ТАНГАРАГ өргөсөн нь өдөрлөгийн #ОНЦЛОХ хэсэг байлаа.


 Уг өдөрлөгт МБУС-ийн оюутны хөгжлийн арга зүйч Б.Санжаа болон шинэ элссэн 30 гаруй оюутнууд оролцлоо.