Элсэлт авах мэргэжил, босго оноо

МБУС-д "Багш" мэргэжлээр элсэх заавар:

  1. МУБИС-ийн "Элсэлтийн веб"-д бүртгүүлнэ. Ингэхдээ өөрийн мэдээлэл болон ЭЕШ-ийн оноо, элсэхийг хүссэн мэргэжлийг оруулна. https://burtgel.msue.edu.mn/#/index 
  2. Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй элсэгчийн суурь хоёр хичээлийн аль нэг нь босго оноо давсан бол  "Ур чадварын шалгалт" цахимаар өгнө.
  3. "Ур чадварын шалгалт"-д тэнцсэн бол бүртгэлийн вебд нэвтрэн МУБИС-д элссэн болохоо баталгаажуулна. 
    1. Хэрэв орон нутагт байгаа бол тухайн орон нутаг дахь МУБИС-ийн төлөөлөгч багштай уулзаж материалаа өгч МУБИС-т орсноо баталгаажуулна. 
    2. Улаанбаатар хотод байгаа бол МУБИС-ийн төв байрны 200 тоотод ирж бүртгүүлж материалаа өгч баталгаажуулна.

МБУС-д "Багш бус" мэргэжлээр элсэх заавар:

  1. МУБИС-ийн "Элсэлтийн веб"-д бүртгүүлнэ. https://burtgel.msue.edu.mn/#/index Ингэхдээ өөрийн мэдээлэл болон ЭЕШ-ийн оноо, элсэхийг хүссэн мэргэжлийг оруулна.
  2. Хэрэв босго оноо давсан бол тухайн мэргэжилд элсүүлнэ.
  3. Бүртгэлийн вебд нэвтрэн баталгаажуулна.