МУБИС-ИЙН ОЮУТНУУД УЛСЫН УРАЛДААНЫ ЭХНИЙ 3 БАЙРЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

 МУИС, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Байгалийн түүхийн музей, Залуу экологичдыг дэмжих төвөөс хамтран жил бүр их дээд сургуулиудын ургамал судлалын хичээл судалдаг оюутнуудын дунд “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” улсын уралдаан зохион байгуулдаг. Байгаль орчны салбарт бэлтгэгдэж буй ирээдүйн мэргэжилтнүүдийн байгалийн ургамлын төрөл, зүйлийг таньж тодорхойлох чадварыг дээшлүүлэх зорилготой уг улсын уралдаанд энэ жил 6 их дээд сургуулийн 17 баг оролцжээ. Үүнээс МУБИС-ийн оюутнуудын баг эхний 3 байрыг эзэлсэн байна.МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа, магистрант Ц.Дашмаа нарын бэлтгэсэн оюутнуудын #Edelwiess баг тэргүүн байр,  #Potentilla баг дэд байр, #Adonis баг гутгаар байрыг тус тус эзэлж, МУБИС-ийн оюутнууд гайхалтай амжилт гаргалаа.Нийт оюутан суралцагчдадаа эрдэм судлалын өндөр амжилт хүсье.