1. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 3.5-4 жил
2. Нийт судлах кредит: 125
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тэнхим: Биологийн тэнхим
4. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: БМИҮЗ-өөр 2019он, 2024 онд тус тус магадлан итгэмжлүүлсэн
5. Хөтөлбөрийн давуу тал:
- Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.
- Улсын хэмжээнд нэр хүнд бүхий доктор, профессор мэргэжлийн багш нар хичээл заадаг.
- 125 кредит цагаа 3,5 жилд багтаан судлан төгсөх боломж бүрдсэн.
- Багш мэргэжлийн танилцах, судлах, туршин заах, багшлах 4 цуврал дадлагыг ЕБС-ийг түшиглэн хийхээс гадна хөдөө, орон нутгийн сургуулиудад тэтгэлэгтэйгээр хийнэ.
- Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж давхар мэргэжил эзэмших боломж бий.
- Зарим мэргэжлийн хичээлийг Англи хэлээр судлах боломжтой.
6. Тэтгэлэгтэй суралцах боломж:
7. Гадаад хамтын ажиллагаа:
- БНХАУ-ын Фүдан их сургуультай монгол хүний феномикийн бүлэглэлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав
- Австри улсын БОКУ их сургуультай хамтарсан төсөл 2024-2026. “Capacity building in biodiversity monitoring through cross-taxon surveys in Western Mongolia”
8. Төгсөгчдийн ажил эрхлэлт:
Ерөнхий боловсролын сургуульд:
- Их, дээд сургууль, МСҮТ, коллеж
- Боловсролын ерөнхий газар
- Боловсролын хүрээлэн
- Боловсролын үнэлгээний төв
- Аймаг, нийслэлийн боловсролын газар
Байгаль орчны салбарт:
- БОАЖЯ
- ШУА-ийн хүрээлэн:
- Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
- Ургамал хамгааллын хүрээлэн
- Геоэкологийн хүрээлэн
- Олон улсын төсөл, хөтөлбөр:
- Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар
- TNC - Монгол дахь хөтөлбөрийн газар
- Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS) Монгол дахь төлөөлөгчийн газар
- Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа
- Байгаль орчны ажилтан:
- Уул уурхай
- Байгаль орчны үнэлгээний компани
Бусад:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
- Аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар
9. Лаборатори, туршилт, судалгааны орчин:
- Амьтан судлалын лаборатори
- Ургамал судлалын лаборатори
- Генетик, молекул биологийн лаборатори
- Биохими, микробиологийн лаборатори
- Паразитологийн лаборатори
- Герпетологийн лаборатори
- Палинологийн лаборатори
- Экологийн лаборатори
- Эрүүл мэнд, амьдрах ухааны кабинет
- Эрдэм шинжилгээний цуглуулгын сан
- Ургамлын хүлэмж
- Хээрийн дадлагын суурин
10. Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа:
- “Бид залуу биологич” олимпиад
- “Судлаач оюутан” эрдэм шинжилгээний бага хурал
- Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөрлөг
- Спортын уралдаан тэмцээн
- Багшлахуйн ур чадварын уралдаан
- Оюутны сайн дурын өөрийгөө хөгжүүлэх клубүүд
- Оюутнууд улсын чанартай мэргэжлийн уралдаанд тогтмол байр эзэлдэг
- Жил бүр нэг оюутан Японы Айчи боловсролын их сургуульд богино хугацаагаар туршлага судалдаг
Оюутны клубүүд:
Манай тэнхимийн оюутнууд дараах “Визгүй аялагчид”, “Эдельвайс”, “Оюунлаг залуус”, “Хүмүүнлэг залуус”, “Залуу удирдагч эмэгтэй” клубүүдыг идэвхтэй ажиллуулж хамтран суралцдаг.
“Визгүй аялагчид” шувуу ажиглагчдын клуб:
Уг клуб нь 2017 оны 11 сард 4 оюутантайгаар анх байгуулагдсан бөгөөд шувуу сонирхогч, ажиглагч оюутнуудыг нэгтгэн
- Сонгино хайрхан уул,
- Хун нуур,
- Богд уул,
- Гачуурт зэрэг газрууд руу долоо хоногийн давтамжтай ажиглалт хийдэг.
Тэдгээрийн зургийг авч мөн нэршлийг нь цээжлэн тогтоох, хээрийн судалгааны арга зүйд суралцуулах, шувуудаар дамжуулан байгалиа хайрлах үзэл бодлыг төлөвшүүлэхэд уг клубийн зорилго оршиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1-4 курсийн 35 оюутны бүрэлдэхүүнтэй клубын үйл ажиллагааг явуулж байна. Одоогийн үйл ажиллагаа:
- 7 хоног бүрийн хагас сайн өдөр Сонгинын амралт орчим шувуудын ажиглалт хийдэг.
- Хурхын шувуу бөгжлөх суурин,
- Чух нуурын шувуу бөгжлөх суурин,
Дарьгангын шувуу бөгжлөх суурин зэрэг шувуу хамгаалах байгууллагуудад судлаач оюутан, дадлагажигч оюутан илгээн туршлагажуулж, хээрийн судалгааны арга барил эзэмшүүлэн дипломын ажил бичүүлдэг. Монгол улсад бүртгэгдсэн 520 гаруй зүйлийн шувуудын Англи, Монгол, Латин нэршлийг тухайн шувууны онцлог шинжтэй нь цуг цээжлэн тогтоож шувуу таних, нүдлэн тогтоох чадварыг хөгжүүлдэг.Мөн шонгийн модны тогонд цохиулан үхсэн шувуугаар чихмэл хийх арга барилыг оюутнуудад эзэмшүүлж байна.
Ургамал судлаач, сонирхогч оюутан залуусын “Edelweiss” клуб:
Ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр зохиогддог “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” улсын уралдаанд:
- 2018 онд багаараа Тэргүүн байр
- 2019 онд багаараа Тэргүүн байр
- 2021 онд багаараа Дэд байр
- 2023 онд Edelweiss баг Тэргүүн байр
- 2023 онд Potentilla баг Дэд байр
- 2023 онд Adonis баг Гутгаар байр
“Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” мэргэжлийн залуу судлаачдын тэмцээнд:
- 2018 онд Тэргүүн байр
- 2021 онд багаараа Тэргүүн байр тус тус эзлэв.
Их дээд сургуулиудын биологийн хөтөлбөрт суралцдаг бакалавр, магистрын оюутнуудын дунд жил бүр зохиогддог “Судлаач оюутан” эрдэм шинжилгээний хуралд:
- 2018 онд Х.Батчимэг тэргүүн байр
- 2018 онд магистрант Ч.Жавзандулам гутгаар байр
- 2019 онд Х.Батчимэг тэргүүн байр
- 2019 онд С.Энхчимэг шилдэг нийтлэлийн шагналын тус тус хүртэв.