1. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 3.5-4 жил
2. Нийт судлах кредит: 125
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тэнхим: Химийн тэнхим
4. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: БМИҮЗ-өөр 2019 он, 2024 онд тус тус магадлан итгэмжлүүлсэн
5. Хөтөлбөрийн давуу тал:
- Оюутан суралцах хугацаагаа өөрөө төлөвлөх, багш болон хичээлийн хуваарийг сонгох боломжтой кредит системээр хичээллэдэг.
- Давхар болон хавсарга мэргэжлийн 4 цуврал (танилцах, судлах, туршин заах, багшлах) дадлагыг хийх багшлах ур чадварыг эзэмшинэ. Туршин заах болон багшлах дадлагыг хөдөө орон нутгийн ЕБС-иудад тэтгэлэгтэйгээр хийж болно.
- Бакалаврын хөтөлбөрийн 3-р ангийн II улирлаас магистрын хөтөлбөрүүдээс сонгон суралцаж болно.
- Химийн мэргэжлийн зарим хичээлийг англи, орос хэл дээр судлах боломжтой.
- Химийн мэргэжлээр элсэгчдэд сургуулийн болон улсын зүгээс олон төрлийн урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг.
6. Тэтгэлэгтэй суралцах боломж:
7. Гадаад хамтын ажиллагаа:
- ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Хатуу биеийн хими – Механохимийн хүрээлэн
- ОХУ-ын Санкт-Петербургийн Технологийн Их Сургууль
- ОХУ-ын Буриадын Багшийн Их Сургууль
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль
- Япон Улсын Акитагийн Их Сургууль
- Япон Улсын Окаямагийн Их Сургууль
- АНУ-ын Миссури Их Сургуулийн Ази судлалын төв
8. Төгсөгчдийн ажил эрхлэлт:
- Олон улсын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой болж, цаашид гадаадад суралцах, мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.
- Монгол Улсын химийн багш нарын 80 гаруй хувь нь манай төгсөгчид байдаг ба химийн багш мэргэжлээр төгсөгчдийн 70% нь ажлын байраар бүрэн хангагдаж байна.
Боловсролын салбарт:
- Ерөнхий боловсролын сургуульд:
- Их, дээд сургууль, МСҮТ, коллеж
- Боловсролын ерөнхий газар
- Боловсролын хүрээлэн
- Боловсролын үнэлгээний төв
- Аймаг, нийслэлийн боловсролын газар
- Химийн салбарт:
ШУА-ийн хүрээлэн:
- Хими, хими-технолгийн хүрээлэн
- Ус сувгийн удирдах газрын Усны шинжилгээний төв лаборатори
- Геологийн төв лаборатори
- Эрдэнэт хивсний үйлдвэрийн химийн лаборатори
- Эрдэс түүхий эдийн судалгааны лабораториуд
- Уул уурхайн салбарын химийн лабораториуд
Бусад:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
- Аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар
9. Лаборатори, туршилт, судалгааны орчин:
- Органик химийн лаборатори
- Хими-технологийн лаборатори
- Физик хими, коллоид химийн лаборатори
- Химийн дидактикийн лаборатори
- Аналитик химийн лаборатори
- Ахисан түвшний судалгаа, шинжилгээний лаборатори
10. Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа:
- Төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн
- Тэнхимийн дэргэдэх “i.Chem” оюутны клуб
- Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал
- Оюутны химийн олимпиад
- Багшлахуйн ур чадварын уралдаан
- Хувь хүний хөгжлийн сургалтууд
- Жил бүр нэг оюутан Японы Айчи боловсролын их сургуульд богино хугацаагаар туршлага судалдаг.