Эрүүл мэндийн багш, арга зүйч мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулга
  1. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 3.5-4 жил
  2.  Нийт кредит: 125
  3. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тэнхим: Биологийн тэнхим
  4. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: БМИҮЗ-өөр 2019он, 2024 онд тус тус магадлан итгэмжлүүлсэн.

5. Хөтөлбөрийн давуу тал:

  • Төрийн өмчийн 2 их сургуульд зэрэг суралцах
  • Хос мэргэжил эзэмших
  • Япон улсад мэргэжлийн дадлага хийх
  • Монгол улсын Засгийн газрын болон МУБИС-ийн тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой
  • Боловсролын болон эрүүл мэндийн салбарт ажиллах
  • Ахисан түвшний сургалтын аль нэгэн сургуульд үргэлжлүүлж, нарийн мэргэшил эзэмших, зэрэг ахих боломжтой.

6. Тэтгэлэгтэй суралцах боломж:

7. Гадаад хамтын ажиллагаа:

  • Цаашид Монгол-Японы хамтарсан хөтөлбөр болгох зорилготой.

8. Мэргэжилтэний эрэлт хэрэгцээ:

Улсын хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн нийт 900 орчим ЕБС, 1400 гаруй цэцэрлэг байдаг бөгөөд нэг цэцэрлэг, нэг сургуульд 1-2 мэргэжлийн эрүүл мэндийн багш, арга зүйч шаардлагатай гэж үзвэл багадаа 3500 гаруй ажлын байр байна.

Нэг жилийн хугацаанд элсэгч, төгсөгчийн тоо хязгаарлагдмал байх тул Эрүүл мэндийн багш, арга зүйч мэргэжлээр хөрвөх анги, эчнээ анги болон магистрын ангиудыг шинээр нээх, мөн богино хугацааны мэргэжил олгох курс ажлуулах зэрэг хэрэгцээ шаардлага бий. Энэ чиглэлд 2 сругуулийн хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байна.