20 Apr
Газарзүйн тэнхим

Урд талын баруун гар талаас: багш Д.Даш, Е.Батчулуун, Х.Цогбадрах, Хойд талын эгнээ баруун гар талаас багш Ц.Бат-Эрдэнэ, багш С.Хадбаатар, багш П.Уранчимэг, багш А.Амгалан, багш Ц.Сэр-Од

Багшлах бүрэлдэхүүн:

Газарзүйн тэнхим нь 9 багштай.

  • Профессор-3, 
  • Дэд профессор-3, 
  • Ахлах багш-2, 
  • Багш-1, 
  • Хичээлийн туслах ажилтан-1 гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Элсэлт авах мэргэжил:

  • Бакалавр: Газарзүйн багш
  • Магистр: Газарзүй, Газар зүйн боловсрол
  • Доктор: Газарзүй

2024-2025 оны хичээлйин жилд Газарзүйн тэнхимийн зохион байгуулсан олимпиад, уралдаан, тэмцээн:

  • ОХУ-ын Москва хотын геологи-хайгуулын Их Сургуулийн Газарзүй-орчин судлалын тэнхимтэй хамтарсан хээрийн дадлагат оролцож "Газарзүйн диктант" уралдаанд тусгай байр эзэлсэн.
  • Газарзүйн тэнхимийн "Геотур клуб"-ээс оюутнуудын "Сэлбэ голын эхэн хэсгийн татмын тодорхойлолт " уралдаан 
  • Газарзүйн тэнхимийн хэмжээнд 2024 оны 12 сарын 5нд "Дэлхийн хөрсний өдөр" өдөрлөгөөр оюутнуудын дунд илтгэлийн уралдаан 
  • Газарзүйн тэнхим,"Геотур клуб"-ээс оюутны эрдэм шинжилгээний бага хурал 

2024-2025 оны хичээлйин жилд Газарзүйн тэнхимийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр:

  1. Орос-Монголын хамтарсан биологийн экспедицийн Сэлэнгийн сав газрын “Хөрс-геоботаник”-ийн хэсэгт  2024 оны  7 сард онд төсөлд 1 багш 8 оюутан оролцсон.
  2. 2024 оны 6 сард ОХУ-ын Эрхүүгийн Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан “Монгол, ОХУ-ын хил орчмын бүс нутгийн зам тээврийн сүлжээнд байгалийн нөхцөлийг харгалзан үзэх нь” сэдэвт төсөлд 1 багш 1 оюутан оролцсон.
  3. 2024 оны 8 сард Английн Хойд Умбриагийн Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн багш нартай хамтарсан "Уур амьсгалын өөрчлөлтийг агуйн хурдсаар тодорхойлох нь сэдэвт төсөлд 1 багш 1 оюутан оролцсон.

 Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа: 

Оюутны клубүүд:

Манай тэнхимийн оюутнууд “Geotour”, “Оюуны түүчээ” клубүүдыг идэвхтэй ажиллуулж хамтран суралцдаг. Geotour клуб сүүлийн 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тэнхимийн оюутнуудын дунд явган аяллын тэмцээн, төрөл бүрийн сайн дурын ажлууд зохион байгуулахын зэрэгцээ тэдний сурч хөгжих боломжийг эрэлхийлж байна.