2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр МУБИС-ийн “Smart Education” Hub Center-ээс МУБИС-ийн оюутнуудад зориулсан “Боловсрол дахь ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь боловсролын салбарт өргөн ашиглагдаж эхэлж буй дэвшилтэт технологиудыг танилцуулах, тэдгээрийг сургалт, судалгаа, дадлагад ашиглах мэдлэг, чадварыг оюутнуудад олгох байв. Сургалтын хүрээнд 

  • МУБИС, МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга доктор Б. Норжинбуу
    “Боловсрол дахь ухаалаг технологийн хэрэглээ, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, боловсролын технологийн хөгжлийн шинэ чиг, боломжуудын талаар оюутнуудад мэдээлэл хүргэлээ.
  • МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц. Нямсүрэн
    “Иммерсив технологи” сэдвээр илтгэл тавьж, AR/VR технологийн боловсрол дахь хэрэглээ, давуу тал, практик жишээнүүдийг танилцуулсан.

 Мөн Хакатон клубийн гишүүд оюутнуудад AR, VR, STEM, Arduino технологийг ашиглах дадлагын ажил хийлгэж, практик орчинд технологи дээр ажиллах боломжийг бүрдүүллээ. Сургалтад МБУС, НХУС, БоСС, БС сургуулиудын оюутнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, боловсролын технологийн чиглэлд мэдлэг, ур чадвараа өргөжүүлсэн юм.