Багш нарын баярыг тохиолдуулан манай хамт олны бахархалт эрхэм багш, ажилтнууд төрийн болон салбарын шагналаар шагнагдсаныг баяртайгаар дуулгаж байна. “Алтан гадас” одонгоор
- Математикийн тэнхимийн багш, доктор Д.Оюунчимэг
“Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр
- Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц.Гэрэлтуяа
- Физикийн тэнхимийн туслах ажилтан П.Чулуунхүү
- Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Б.Лхагваа
- МБУС-ийн нарийн бичгийн дарга О.Мөнгөнчимэг
“Мэдээллийн технологийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр
- Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Мягмаргармаа
- Мэдээлэл зүйн тэнхимийн багш Г.Уртнасан
- Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр
“Шилдэг цахим хичээлийн аян”-ы хүрээнд зохион байгуулагдсан уралдаанд:
- Тэргүүн байр: Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Мягмаргармаа
- Шагналт байр: Химийн тэнхимийн эрхлэгч доктор Б.Норовсүрэн, доктор, дэд профессор Ө.Мөнхтуяа, доктор, дэд профессор Н.Наранцогт
Ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлж, сургалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!