МБУС-ИЙН ОЮУТНЫ КЛУБҮҮДИЙН НЭГДСЭН “ ХАМТДАА ХӨГЖЬЕ” ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ

2022.11.03 нд МБУС-ийн Хөтөлбөрийн алба, оюутны зөвлөлтэй хамтран клубүүдийн нэгдсэн “ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриатай танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрийн албаны оюутны хөгжлийн арга зүйч Ц.Дашмаа, Б.Санжаа, оюутны зөвлөлийн дарга Б.Эрдэнэболор, МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Клубүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Рэгмаа нар хүрэлцэн ирж, оролцлоо. 


 Оюутны хөгжил төлөвшил, сайн дурын ажлын  идэвх оролцоог оюутны мэргэжлийн болон сонирхлын клубийн системээр дамжуулан хичээлийн бус цагаар оюутан өөрийгөө хөгжүүлэх урлаг спорт, уралдаан тэмцээн нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг дэмжин ажиллаж байна.

  Оюутан өөрийн сонирхсон клуб дугуйланд хамрагдаж бие биетэйгээ танилцан нөхөрлөж эрдэмтэн багш нар болон улс нийгмийн алдартай амжилттай яваа эрхэм хүмүүстэй уулзах, мэдээ мэдээллийг харилцан солилцох, оюутан оюутнаасаа их зүйлийг суралцах боломжтой.  2022-2023 оны хичээлийн жилд МБУС-ийн хэмжээнд хүмүүнлэг болон урлаг спорт, мэргэжлийн чиглэлээр 11 клуб бүртгэлтэй байгаагаас 7 клубийн 80 гаруй идэвхтэн гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  


Уг өдөрлөгт оролцсон клубүүддээ хөтөлбөрийн албанаас  “БАТЛАМЖ” олгов.  

  • Хүмүүнлэг залуус клубийн тэргүүн Б.Зулбаяр /Биологийн 1-р курсийн оюутан / 
  • Визгүй аялагчид клубийн тэргүүн З.Нямжав  /Биологийн 1-р курсийн оюутан / 
  • Эдельвайс клубийн тэргүүн Б.Даваа / Биологийн 4-р курсийн оюутан / 
  • I-Chem  клубийн тэргүүн / Хими, биологийн  4-р курсийн оюутан / 
  • Эргэх тэнхлэг клубийн тэргүүн Б.Цэнд-Аюуш / Физикийн 3-р курсийн оюутан / 
  • Эртэч оюутан клубийн тэргүүн Б.Шинэцэцэг / 
  • Программ хангамжийн 2-р курсийн оюутан “Сонирхолтой байгалийн ухаан” туршилтын клубийн ахлагч М.Төгөлдөр /Физикийн 4-р курсийн оюутан/