Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Smart Education” Hub Center байгуулагдаад 60 хонож байна.
Энэ хугацаанд төвийн зүгээс сургалт, танилцуулга, сурталчилгааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулж, сургалтын чанар, дижитал боловсролыг дэмжихэд бодит хувь нэмэр орууллаа.
Хоёр сарын хугацаанд нийт:
МУБИС-ийн бакалаврын 1070 гаруй оюутан,
Магистрын 8 оюутан,Ерөнхий боловсролын сургуулийн 30 сурагч,
Мөн БНХАУ болон Япон Улсын 28 солилцооны оюутан тус төвийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан байна.
Цаашид “Smart Education” Hub Center нь МУБИС-ийн 2–4 дүгээр курсын оюутнууд болон бүрэлдэхүүний сургуулиудын багш нарт зориулсан мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй нийт хамт олон, оюутан суралцагчид болон түнш байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
МУБИС-ийн “Smart Education” Hub