“ТУСЧ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

  2022.11.12нд  МБУС-ийн хөтөлбөрийн алба, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран  багш мэргэжлээр суралцагч оюутан залуус аливаа гамшиг, аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл, эндэгдлийг  бууруулах, урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангах чиглэлээр олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох, дадал зуршлыг бий болгох, анхны тусламжийн бодит үйлчилгээг үзүүлэх чадварт сургахад дараах “ТУСЧ ОЮУТАН-2023” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. 


Уг сургалтад манлайлагч, нийгмийн идэвх, санаачилга, хариуцлагатай 25 оюутан хамрагдлаа. 


Сургалтын төгсгөлд мэдлэг шалгасан тест бөглөж амжилттай батламжаа гардаж авч цаашид олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох дадал зуршлыг бий болгох анхны тусламжийн практик тулгуурлан “ТУСЧ ОЮУТАН” клубийг үүсгэн байгуулж, сургуулийнхаа оюутнуудад анхны тусламжийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор ярилцлаа.