“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” АЯН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЭМЯ, БШУЯ-ны сайдуудын хамтарсан тушаалын дагуу оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриа дор зохион байгуулагдаж буй “Оюутны эрүүл мэндийг дэмжих” аяны хүрээнд ГБХЗХГ, НЭМҮТ-өөс МУБИС-ийн оюутан суралцагчдад зориулсан "Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт" өнөөдөр А200 танхимд амжилттай зохион байгуулагдав. 


Эрүүл мэндийн олон чиглэлээр өндөр ач холбогдолтой мэдээлэл бүхий сургалтыг оюутнуудад зориулан зохион байгуулсан эмч мэргэжилтнүүддээ оюутан залуус, хамт олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.