“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХУВЬЦААНЫ СУРГАЛТ

“Эрдэнэс Таван толгой” Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан доктор Б.Ганхуяг 2022-10-18 ны өдөр МУБИС-д хүрэлцэн ирж оюутан залуустай уулзалт хийн компанийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч оюутан суралцагчдын сонирхсон асуултад хариулав. 


Арга хэмжээнд МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд профессор О.Алтангоо, Дотоод ажлын албаны дарга дарга дэд профессор Н.Мягмарцоож, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, ДУТС-ийн захирал доктор С.Батцоож нар болон багш нар, бүрэлдэхүүн сургуулиудын оюутан хариуцсан арга зүйч нарын төлөөлөл оюутнуудын хамт хүрэлцэн ирж оролцов.


“Эрдэнэс Таван толгой” Хувьцаат компаниас цаашид иргэд, хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол мэдээлэл хүргэх зорилгоор “ЭТТ Тэрбум” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд зарим их дээд сургуулийн оюутнуудтай мэдээлэл солилцох уулзалтуудыг зохион байгууллаа.