CLEAN UP-2 ТӨСӨЛД МУБИС-ИЙН 600 ГАРУЙ ОЮУТАН НЭГДЭЖ ОРОЛЦЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачлан хэрэгжүүлсэн “CLEAN UP-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд  МУБИС-ийн ерөнхий зохицуулагчаар МБУС-ийн оюутны хөгжлийн арга зүйч Б.Санжаа, МБУС-ийн  Оюутны зөвлөлийн хариуцлагатай удирдлага, гишүүд  120 гаруй оюутан залуусыг нэгдэж оролцлоо. 


Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид болон 10 их, дээд сургуулийн оюутнууд төсөлд нэгдсэн. Энэ удаагийн цэвэрлэгээний хамгийн том онцлог нь хэн нэгний тарьсан хогийг цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархинд дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн гэдгээ илэрхийлж байсан. 


Нийт 6000 залуучууд 12 байршилд хуваагдан явсан бөгөөд Туул голын сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршлын гүүр, Баянзүрхийн гүрүүдээр цэвэрлэгээ хийсэн. 

Эх орны өнцөг булан маш олон сэтгэлтэй залуучууд нэгдэн нийлж, зүтгэж чадвал нэг ч гэсэн гэгээлэг боломж, шийдлийг гаргаж чадна гэдэгт итгэж байна.